MadameSeguin Монголд

Коллекцийн бүтээгдэхүүнээс анх удаа Монголд худалдаалагдаж эхэллээ

 


Madame Seguin брэндийн тухай

Хэдэн жилийн өмнө эгчийн маань хурим болох дөхөхөд, уг хурим өвөл болох байсан тул эгчдээ зориулж дулаахан бөгөөд хуриманд өмсөж болох дэгжин хувцас хайж байлаа. Удалгүй Монголд ирж, уламжлалт хийцтэй, энгийн хэрнээ дэгжин нэгэн ноолууран нөмрөг авч буцсан юм. Эгчид маань ч, хуримын зочдод ч тэр нөмрөг маш их таалагдаж байсан бөгөөд тэдний сэтгэгдэл, эерэг уур амьсгал Madame Seguin брэндийн эхлэлийг тавьсан билээ.

Анх хуримын өдөр өмсөхөөр урласан ч эдгээр загварыг зөвхөн тэр өдөрт зориулж үлдээхийг хүсээгүй. Зуны даашинзан дээр өмсөж, сэрүүхэн үдэш дулаацаж, холын аялалд ч авч явах боломжтой байгаасай гэж хүсч байсан маань биеллээ олж манай загварууд зөвхөн онцгой тэмдэглэлт өдөр гэлтгүй, өдөр тутамдаа ч өмсөхөд тохиромжтой бүтээгдэхүүн болсонд баяртай байдаг.

Madame Seguin нэр нь Францын зохиолч Альфонс Додегийн La Chèvre de Monsieur Seguin буюу «Ноён Сегений ямаа» хэмээх өгүүллэгээс гаралтай. Уулын эрх чөлөөг мөрөөддөг ямааны тухай энэ өгүүллэгийг би франц хэлний хичээл дээрээ бие даан уншсан анхны бүтээл гэдгээрээ ч юм уу санаанд үргэлж тодхон байдаг ба магадгүй тиймээс ч Монгол ямааны ноолуураар бүтээгдэхүүнээ урладаг бид бүхэн өөрсдийн анхны бүтээлдээ энэхүү нэрийг өгөх нь илүү утга учиртай, дурсамжтай санагдсан байх.

Манай загвар бүр өөрийн гэсэн нэр, түүхтэй. Заримыг нь салхины нэрээр, заримыг нь Грек, Ромын домгийн дарь эх, гүнжүүдийн нэрээр нэрлэсэн бол хэд хэдэн загвар маань найз нөхөд, гэр бүлийнхний минь нэрийг агуулдаг. Одоогоор Artemis, Phaedra, Sirocco болон Selenga загваруудыг The Magnificent дэлгүүрээс худалдан авах боломжтой байгаа.

Монголд урлаж, Бельгид загварчилсан

Madame Seguin брэнд анх байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол ноолуураар, Монголдоо бүтээгдэхүүнээ урлаж ирсэн. Манай ноолуур Өмнөговь аймгийн Номгон суманд амьдардаг дөрвөн малчин өрхөөс гаралтай бөгөөд эдгээр өрх цоохор ирвэстэй нэг нутгийг хуваан нутагладаг.

Ноолуурыг Монголдоо ээрч, хоёр урланд сүлжмэл бүтээгдэхүүн болгон урладаг. Нэг урлан нь Улаанбаатарын зүүн хойд зүгт, нөгөө нь баруун зүгт байрладаг бөгөөд би нэгтэй нь арван жил, нөгөөтэй нь дөрвөн жилийн турш хамтран ажиллаж байна. Нүүдэлчин ахуй амьдралыг би ихэд биширдэг учраас бүтээл бүр маань энэ амьдралын хэв маягийг өдөр тутамдаа авч явдаг малчин өрхүүдээс эхэлдэг нь надад онцгой үнэ цэнтэй санагддаг.

Бүтээгдэхүүний шошгыг ч Монголдоо, дахин боловсруулсан нэхмэл материалаар хийдэг бөгөөд ямааны арьсан утсаар хувцсанд тогтоодог.

Өнөөг хүртэл манай цуглуулга зөвхөн гадаадын зах зээлд худалдаалагдаж ирсэн тул Монголдоо худалдан авах боломжгүй байлаа. Харин энэ улирлаас эхлэн цуглуулгын зарим загварыг Монголдоо анх удаа худалдан авах боломжтой болсныг хэлэхэд таатай байна.

Хаанаас худалдан авах вэ?

The Magnificent

Монголд үйлдвэрлэдэг эмэгтэй костюмны брэнд.

Хаяг: Олимпик Галерейн 1-р давхар, Улаанбаатар хот
Утас: 8050 0972

Facebook | Instagram

2027 оны хавраас — онлайн худалдаа

2027 оны хавраас эхлэн Madame Seguin цуглуулгын сонгомол загваруудыг Mongolian Hoard онлайн дэлгүүрээс мөн худалдан авах боломжтой болно.

Ноолууран хувцсаа хэрхэн арчлах вэ?

Ноолуур бол тогтмол өмсөж, зөв арчилснаар улам зөөлөн, тааламжтай болдог материал юм. Ус ноолуурын ширхэгтийг зөөлөн, уян хатан байлгахад тусалдаг бөгөөд хувцсаа зөв угааж, хадгалах нь эрвээхэйнээс хамгаалахад чухал үүрэгтэй. Бид ноолууран хувцсаа дараах байдлаар арчлахыг зөвлөдөг.

  • 30°C-аас ихгүй температурт угаах. Угаалгын машины ноосон хувцасны горимыг сонгож, ноолууран эдлэлээ угаалгын торонд хийгээрэй. Эргэлтийн хурдыг зөөлөн тохируулж, зайлахдаа хангалттай ус хэрэглэнэ. Мөн гараар зөөлөн угааж болно.
  • Угаалгын бодисыг зөв сонгох. Нунтаг угаалгын бодисыг бага хэмжээгээр хэрэглэж, хувцас зөөлрүүлэгчээс зайлсхийгээрэй.
  • Дэлгэж хатаах. Угаасны дараа хувцсаа хатаах тавиур дээр тэгш дэлгэн тавьж, гэр дотор эсвэл сүүдэрт хатаана.
  • Үрчлээг уураар арилгах. Индүүгээ хувцаснаас ойролцоогоор 10 см зайд барьж, уураар нь зөөлөн тэнийлгээрэй.
  • Эрвээхэйнээс хамгаалах. Хувцсаа хадгалахаас өмнө цэвэрлэж, хуш модны жижиг хэсэг эсвэл лаванда, розмаринтай уутыг хамт тавьж болно. Удаан хугацаагаар хадгалахдаа агаар нэвтрэхгүй уут эсвэл хайрцаг хэрэглээрэй. Хэрэв эрвээхэй орсон бол хувцсаа нимгэн цаасаар боож, хөлдөөгчид дор хаяж гурван хоног байлгах аргыг хэрэглэж болно.
  • Бөмбөлөг үүсэхэд санаа зовох хэрэггүй. Сүлжмэл хувцас үрэлтэд өртдөг хэсэгт жижиг бөмбөлөг үүсэх нь хэвийн үзэгдэл. Үүссэн бөмбөлгийг хувцасны ширхэгтийг гэмтээлгүйгээр болгоомжтой тайрч авч болно.

Арчилгааны дэлгэрэнгүй зааврыг Ноолуур арчлах хуудаснаас уншаарай.

Cashmere Care Studio — Ноолуур арчилгааны урлан

Ноолууран хувцас урагдах, эсвэл эрвээхэйнээс болж цоорох гэх мэт нь хаях цаг болсон гэсэн үг биш юм шүү. Улаанбаатар хотод ноолууран хувцасны зөөлөн угаалга, хими цэвэрлэгээ болон засвар үйлчилгээ үзүүлдэг Cashmere Care Studio-д хандаж болно.

Хаяг: Төв номын сангийн хойно, Чандмань бөөний төвийн 3-р давхарт.

Утас: 8884 4448, 9887 6366

Facebook | Google Map

Холбоо барих

PACC
PACC 8334331 – pacc [ad] paccmongolia.com