БИДНИЙ ТУХАЙ
Мөд удалгүй болох эгчийн минь хурим өвлийн улиралд болж буй тул би дулаахан нөмрөг хайж байсан маань Монголд очихтой зэрэгцэж, Монголоос энгийн хэрнээ уламжлалт хийцтэй, зөөлөн, дулаахан ноолууран нөмрөг аван буцаж ирсэн нь миний эгчид ч, хуримын зочдод маань ч маш их таалагдсан болохоор тэр үеийн хүмүүсийн сэтгэгдэл дурсамжинд минь их тод үлдсэн билээ. Энэ бүхэн аажмаар сонгодог нөмрөг, кардиганыг шинэлэг өнцгөөс урлан бүтээсэн, дэгжин атлаа өвөрмөц сүлжмэл хувцасны цуглуулга болон өргөжсөн юм.
Манай бүтээгдэхүүнийг Монголд бүрэн урладаг ба ноолуур нь Өмнөговь аймгийн Номгон суманд, цоохор ирвэстэй зэргэлдээ амьдардаг дөрвөн малчин өрхийн хот айлаас гаралтай. Утсыг нь Монголдоо ээрч, бүтээгдэхүүн бүрийг нь жижиг урландаа нэхмэлчид маань гар аргаар хичээнгүйлэн сүлждэг.
Гайхалтай, гайхамшигтай нүүдэлчийн амьдралын хэв маягийг өвлөн, тэрхүү өв соёлыг тээн амьдардаг малчин өрхүүдээс эхлэлтэй бүтээгдэхүүн маань надад маш онцгой, үнэ цэнтэй, хүндтэй санагддаг билээ.
ХЯЗГААРГҮЙ УУДАМ НУТАГТ ШИРХЭГ БҮРИЙГ НЬ СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭН УРЛАСАН ЗӨӨЛӨН ДУЛААН, ТАНСАГ БҮТЭЭЛИЙГ ТАНЬД ЗОРИУЛАВ